Намрын нээлтийн барилдаан ирэх бямба гарагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-03 10:51:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын үндэсний бөхийн холбооноос намрын нээлтийн барилдааныг энэ бямба гарагт буюу 10 дугаар сарын 6-ны өдөр “Алдар” спорт хорооны зааланд зохион байгуулахаар болжээ.

Өмнө нь тус барилдааныг өнгөрсөн сарын 29-30-нд зохион байгуулахаар товлосон юм. Одоогоор Бөхийн өргөөг Баянзүрх дүүргийн цагдаагийн хамгаалалтад авсан учраас ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах боломжгүй байна.

Харин нээлтийн барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Б.Бат-Өлзий, О.Хангай, улсын начин Д.Гантулга, Б.Амарзаяа, Ч.Хөхчирэнгэр, Б.Серик нараас гадна энэ жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Д.Амаржаргал, Б.Даваа-Очир, Д.Цэрэнтогтох нарын тэргүүтэй 100 гаруй бөх бүртгүүлээд байна. 

相关新闻