“LG” компани шинэ загварын ухаалаг гар утсаа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-10-02 10:17:28

СӨҮЛ. /Yonhap/. “LG” электроникс компани “V40 ThinQ” загварын шинэ ухаалаг гар утсаа энэ долоо хоногийн сүүлээр олон нийтэд танилцуулна гэж компанийн төлөөлөгч мягмар гарагт мэдээлсэн байна.


Энэхүү утас нь зураг болон бичлэгийн хосолсон контентийг бүтээх боломжийг хэрэглэгчдэд олгох юм. Тэд үүнийгээ Шидэт зураг /Magic Photo/ хэмээн нэрлэсэн бөгөөд хэрэглэгчид үүнийг ашиглан зургийн тодорхой хэсэгт бичлэг байрлуулж болох ба бэлэн болсон зургуудаа цахим хаягтаа нийтэлж болох ажээ.


Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, уг хэрэглүүр нь бодит амьдралд боломжгүй зүйлсийг дүрслэх боломжийг бүрдүүлэх аж. Тус компанийн өмнө нь явуулсан судалгааны дүнд камер болон цахим сүлжээний хавсралтууд нь хэрэглэгчдийн хамгийн их хэрэглэдэг хэрэглүүрээр тодорсон байна.


“LG” компани “V40 ThinQ” загварын ухаалаг гар утсыг ирэх пүрэв гарагт олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Э.Хулан

相关新闻