“Жакарта-2018” Азийн пара наадамд оролцох баг тамирчдад хүндэтгэл үзүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/.“Жакарта-2018” Азийн пара наадамд оролцох баг тамирчдыг өнөөдөр үдэн гаргах хүндэтгэлийн ёслол Спортын төв ордонд боллоо.
Индонез улсын Жакарта хотноо 2018 оны 10 дугаар сарын 6-10-нд Азийн пара III
наадам спортын 18 төрөлд 3656 тамирчин 556 багц
медалийн төлөө өрсөлдөх юм. Монгол улсаас пара спортын 9 төрөлд 40 тамирчин, 14
дасгалжуулагч, шүүгч, эмч, хэвлэл мэдээллийн ажилтан, албаны төлөөлөгчид
оролцоно.
Өнөөдөр болж буй хүндэтгэлийн ёслолд БСШУСЯ-ны Биеийн тамир спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг оролцож Монголын баг тамирчдын ахлагч Монголын үндэсний паралимпийн хорооны УЗ-ийн гишүүн М.Саранчимэгт Монгол Улсын төрийн далбааг гардууллаа.
Энэхүү ёслолд БТСГ-ын Төрийн захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, МҮПХ ерөнхийлөгч Д.Нямхүү тэргүүтэй албаны хүмүүс оролцож баг тамирчдад олон олон медальтай ирэхийг хүсч, өндрөөс өндөр амжилтыг ерөөсөн юм.