Б.Халиунаа Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-21 13:21:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Словак улсын “Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-д спортын мастер Баяраагийн Халиунаа мөнгөн медаль хүртлээ.


Б.Халиунаа нь 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, 2017, 2018 оны УАШТ-ий хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин юм. Тэрбээр монголын бөхчүүдээс залуучуудын ДАШТ-д ес дэх мөнгөн медалийн эзэн болж байгаа аж. Түүнээс өмнө 2013 онд гавьяат тамирчин Батболдын Номин Софид үзүүрлэсэн байна.


Б.Халиунаа Трнавагийн дэвжээнд 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр, хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар ялсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ-д торолгүй түрүүлсэн Японы Саки Игарашид оноогоор цэвэр (0:10) ялагджээ. Түүнд дахин нэг удаа залуучуудын ДАШТ-д зодоглох боломж байгаа юм. 

相关新闻