Англи хэлний шинэ сургалтын төв үүдээ нээв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Гадаад багштай, англи хэлний “MAXFUN” сургалтын төв Баянхонгор хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. "Гадны их, дээд сургуульд элсэн суралцаж, дэлхийн хэмжээний боловсролыг эзэмших хүсэлтэй залуусыг орон нутагтаа англи хэлийг төгс эзэмших боломжоор хангах зорилгоор тус сургалтын төвийг нээсэн.Хэл бол хэрэглээ юм. Хэрэглэхгүй бол мартдаг. Тиймээс бид өөрийн сурагчдад гадаад хүмүүстэй харилцах, захидал бичих зэргээр хэрэглээний орчныг бий болгож чадна” гэж сургалтын төвийн захирал А.Цэрэнпагма ярив.
Сургалтын төвийн нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо. ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, “Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшихэд гадаад хэлний мэдлэг маш чухал. Тийм учраас орон нутагт англи хэлний гадаад багштай сургалтын төв нээлтээ хийж байгаад баяртай байна. Аймаг, орон нутгаас боловсролын салбарыг бодлогоор дэмжиж байгаа. Бид сургалтын төвийг дэмжиж ажиллах болно” гэв.
“МАХFUN” сургалтын төв нь Швейцарь улсад төвтэй “Bооkbridge” олон улсын байгууллагаас дэмжлэг хүссэн нь биелэлээ олж, тус байгууллагатай хамтран сургалтын төвийн үйл ажиллагааг өргөжүүлж байна. Тус байгуулагаас сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд зориулж англи хэл дээрх 2000 орчим номыг бэлэглэжээ.
Үүний зэрэгцээ гадаад багшийг томилон ажилуулахаар болсон байна.
Б.Мөнхзул