Спортын наадамд 200 тамирчин өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2018-09-15 17:06:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газраас 95 жилийн ойгоо тохиолдуулан Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хооронд зохион байгуулж буй спортын наадам нээлтээ хийлээ.

Нээлтийн ажиллагаанд Стандарт хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн удирдлагууд оролцож, баг тамирчдад амжилт хүссэн юм.

Тэмцээнд Шадар сайдын ажлын алба, СХЗГ, ОБЕГ, МХЕГ, Чөлөөт бүс, ШӨХТГ, СХЗГ-ын баруун, зүүн бүсийн ерөнхий газрын нийт 200 орчим баг тамирчид оролцож байгаа бөгөөд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, билльяард, дартс, шатар гэсэн төрлөөр аваргуудаа шалгаруулах юм.

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник-спортын хороонд болж тус тэмцээн гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилж байна.

相关新闻