Эво Моралесыг дахин сонгогдохыг эсэргүүцэгчид ялж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМЕХИКО. /TASS/. Эво Моралест Болив улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд дөрөв дэх удаагаа сонгогдох боломж олгохыг эсэргүүцэгчид тус улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаарх бүх нийтийн санал хураалтын саналын хуудсын 10 орчим хувийг тоолсон байдлаар ялж байна.
Боливын Сонгуулийн төв газраас мэдээлснээр, одоогийн байдлаар 6.5 сая гаруй сонгогчийн 620 мянган саналыг тоолсон бөгөөд 67.5 хувь нь Үндсэн хуульд холбогдох өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэн санал өгсөн бол 32.5 хувь нь Моралесыг дахин сонгохыг зөвшөөрчээ. Санал хуудсын 3.5 орчим хувийг хүчингүйд тооцсон байна.
Хэдийгээр Боливын Үндсэн хуульд төрийн тэргүүний албан тушаалыг гурав дахь жилдээ хашихыг хориглосон байдаг боловч 2013 онд тус улсын Үндсэн хуулийн цэц Моралесыг ерөнхийлөгчийн албан тушаалд гурав дахь удаагаа өрсөлдөхийг зөвшөөрчээ.
Моралесыг дахин сонгох санаачилгыг Өмнөд Америкийн энэ улсын олон нийтийн хэд хэдэн хөдөлгөөн гаргасан байна. Түүнийг гурав дахь удаагаа өрсөлдөхийг зөвшөөрсөн өмнөх шийдвэр нь сөрөг хүчний хатуу шүүмжлэлийн бай болсон гэвч энэ нь Моралесыг 2015 онд нэгдүгээр сард сонгуульд итгэлтэйгээр ялж ерөнхийлөгчийн албан тушаалыг дахин хашихад саад болоогүй юм.
Боливын ерөнхийлөгчийн дараагийн сонгууль 2019 оны сүүлээр болох ёстой.
Д.Жаргал