Хуулиудын эцсийн найруулгыг сонсож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-19 12:43:58

УИХ-ын чуулганы хуралдаан ердийн горимоор үргэлжилж, одоогоор хуулиудын эцсийн найруулгыг сонсож байна.

УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр ээлжит бус чуулган нээлтээ хийхгүй болсныг мэдэгдээд “Намрын чуулганаар баталсан эцсийн найруулга уншигдаагүй хэд хэдэн хууль байна. Эдгээр хуулиудын эцсийн найруулгыг уншихгүй бол хавар хүртэл хууль хэрэгжих боломжгүй болж байгаа. Ээлжит бус хуралдаан эхлэхэд эцсийн найруулга уншихаар бэлтгэж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай, Барилгын тухай, Ард нийтийн санал асуулгын тухай, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын тухай, Зөрчлийн тухай зэрэг олон хууль байна. Иймд ирц бүрдэж хуралдаанаа эхлэхгүй бол эдгээр хуулиудын эцсийн найруулгыг 4 дүгээр сарын 5-нд эхлэх хаврын ээлжит чуулган хүртэл бүтэн хоёр сар шахуу хүлээх хэрэгтэй болж байна” хэмээн онцолж байсан.

Өнөөдөр ийн ээлжит бус чуулган 11:45 минутад нээлтээ хийсэн тул тэдгээр хуулиудын эцсийн найруулгыг сонсож байна.

Б.Туул

相关新闻