Чуулганы танхимд гишүүд цугларч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр болно.
Ээлжит бус чуулганы хуралдаан энэ сарын 15-нд эхлэх байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулан 2 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагт нээхээр товлосон. АН-ын бүлгийн 34 гишүүн, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн МҮАН-ын хоёр гишүүн, ИЗНН-ын нэг гишүүн буюу нийт 37 гишүүн хүрэлцэн ирсэн ч МАН-ын бүлгийн гишүүд, “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн МАХН-ын гишүүдээс нэг ч гишүүн танхимд орж ирээгүй учир ээлжит бус чуулганы хуралдааны нээлтийг хийх боломжгүй болсон юм.
Иймд чуулганы нээлтийг үдээс хойш 14 цаг хүртэл хойшлуулсан боловч хуралдааны ирц мөн бүрдсэнгүй. Ийн чуулганыг нээхэд хоёр гишүүнээр ирц дутсан. Иймд өнөөдөр болгож нээлтийн үйл ажиллагааг хойшлуулаад байгаа ба байдал хэрхэн нь одоогоор тодорхойгүй, гишүүд танхимдаа эхнээсээ цугларч байна.
Б.Туул