Шинэ эмнэлэг энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн Замын-Үүд суманд орчин үеийн стандарт шаардлага хангасан 100 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг “Арвис” ХХК 2013 оноос хойш барьж буй.
Эмнэлгийн барилгын санхүүжилтэд улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулсан бөгөөд энэ оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар албаныхан төлөвлөжээ. Тус эмнэлэг ашиглалтад орсноор нийт 340 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллах ерөнхий тооцоо гарсан төдийгүй сумын ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд эргэлтийн шинжтэй өөрчлөлт гарах аж.
Харин өмнө нь ашиглаж байсан төмөр замын нэг давхар эмнэлэг, мөн 2004 онд ашиглалтад орсон хоёр давхар эмчилгээний тасгийн барилга, 2007 онд халдвартын зорилгоор барьсан эмнэлгийн барилгыг нураахгүй, эмнэлгийн зориулалтаар иж бүрэн байдлаар ашиглахаар болсон аж.
Х.Эрдэнэбулган