Тавдугаар сар хүртэл морин уралдаан зохион байгуулахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНОн гарсаар Булган аймгийн ЗД – ын гаргасан журмуудын нэг нь “Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай” журам юм. Энэхүү журамд Булган аймгийн нутаг дэвсгэрт жил бүрийн 10 сарын 01 – ээс 05 сарын 01 – ний хооронд морин уралдаан зохион байгуулахыг хоригложээ.
Уг захирамжийг хэрэгжүүлэх, мэдээлэл тараах ажлыг аймгийн ХГБХХ, ЦГ, хүний эрхийн комиссын ахлах мэргэжилтэн нарт даалгасан. Энэ нь хүүхэд уралдааны үеэр унаж бэртэх, осгож хөлдөх, цаашлаад амь настай нь холбоотой асуудал болохыг сумдад мэдээлж, засаг дарга нарыг нь энэ журмыг анхааралдаа авч, хөдөөгийн жижиг газар морин уралдаан хийхгүй байхыг анхааруулсан байна. Гэвч уяачид цөөн хэдээрээ нийлж “үсэргээ” гэгч жижиг уралдааныг мэр сэр зохион байгуулсан ч хүүхэд унаж бэртсэн зэрэг ямар нэгэн асуудал одоогоор гараагүй байна.
П.Батням