Ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-15 18:50:53

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийх байсан ч ирц бүрдээгүйгээс нээлтийн хуралдаан болсонгүй.

Учир нь МАН-ын бүлгийн гишүүд хуралдаанд оролцоогүй юм. Энэ тухайгаа бүлгийн удирдлагууд, "Ээлжит бус чуулганыг 14 хоногийн хугацаатай зарласан мөртлөө 24 асуудал хэлэлцэхээр оруулж ирж буйг тус бүлэг эсэргүүцэж байна. Өөрөөр хэлбэл томоохон хуулиудыг эрх баригчид хүч түрэн, богино хугацаанд халтуурдаж батлах гэж байгаа нь зохимжгүй" хэмээн тайлбарлаад хуралдаан тасалсан гэх асуудлыг үгүйсгэсэн. 

Нэгэнт чуулган нээлтээ хийгээгүй болохоор өнөөдрийн товд орсон УИХ дахь нам эвслийн бүлгийн болон байнгын хороодын хуралдаан мөн хуралдсангүй.

Б.Туул

相关新闻