УИХ-ын чуулганы нээлтийн ирц бүрдэхгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-15 10:54:44

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 09 цагт нээлтээ хийх ч ирц бүрдээгүйн улмаас нээлтийн хуралдаан эхлээгүй байна.

Одоогийн байдлаар АН 68.6, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 20, ИЗНН 100 хувийн ирцтэй байна. Харин МАН болон бие даагчдаас нэг ч хүн ирээгүй байгаа ба хуралдаан хэзээ эхлэх нь тодорхойгүй. Чуулганы дараа хуралдах нам эвслийн бүлгийн болон байнгын хороодын хуралдаан мөн хойшилсоор байна.

Б.Туул

相关新闻