14859 иргэн газар өмчлөн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-14 12:07:37

Дорноговь аймгийн хэмжээнд 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 14859 иргэн 2510.6 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэ төлбөргүй өмчлөн авсан байна.

Газар  өмчлөлийн  үзүүлэлтээр Сайншанд суманд 10408 иргэн, Айраг суманд 1223 иргэн, Даланжаргалан суманд 690 иргэн, Өргөн суманд 450 иргэн, мандах суманд 380 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газраа нэг удаа өмчлөн авч аймгийн хэмжээнд  эхний таван байрт явж байгаа юм.

Харин газар өмчлөлийн өсөлтийг сүүлийн таван жилээр авч үзвэл 2011 онд 1191, 2012 онд 3046, 2013 онд 1568, 2014 онд 2782, 2015 онд 1218 иргэн тус тус газар өмчилсөн байна.

Х.Эрдэнэбулган

相关新闻