Хурдан морины уралдааныг гуравдугаар сарын 05-наас хойш зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-14 12:00:26

Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг захирамж гаргаж хурдан морины уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс аймгийн хэмжээнд хурдан морьдын бүх төрлийн уралдааныг энэ оны гуравдугаар сарын 05-наас өмнө зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргалаа.

Энэхүү захирамж нь Хүний эрхийн үндэсний комиссын зөвлөмжийг орон нутагт хэрэгжүүлэх, байгаль цаг агаарын хүнд нөхцөлд  уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хүний  эрхийг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд эл шийдвэрийг сумдын Засаг дарга нар хэрэгжүүлж ажиллахыг даалгасан байна.

Дашрамд дурдахад Дорноговь аймагт жил бүрийн шинийн 08-нд “Хутагтын хурд” хурдан морины уралдаан болдогоос гадна Дэлгэрэх суманд “Тайжийн хурд”, бусад суманд бүсийн уралдаан гээд олон удаагийн уралдаан наадмыг зохион байгуулдаг байсан юм.     

Х.Эрдэнэбулган

相关新闻