Багш нар хүүхдийг хөгжүүлэх аргазүйд суралцав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн төвийн сургуулийн багш нар Түүхийн бодлого бодох аргачлалын сургалтад хамрагджээ.
Тэд он тооллын шугам ашиглах, стандарт он тооллын бодлого бодох арга, стандарт бус он тооллыг стандарт он тоололд шилжүүлж бодох аргачлалаар бодлого бодох аргуудад суралцсан байна.
Мөн зурагт номоор хүүхдийг хөгжүүлэх аргазүй сэдэвт сургалтад Ерөнхий боловсролын сургуулийн 40 багш хамрагдсан байна. Сургалтын явцад холимог насны хүүхэдтэй хамтран өгөгдсөн ойлголтыг бататгах даалгавар гүйцэтгэж, 2-5 насны хүүхэдтэй ажиллах өдрийн дэглэмд мөн дадлагажжээ.
Сургалтаар нийт оролцогчид бүлгийн ажил хийх, кэйс дээр өөрийн санааг илэрхийлж ярилцах,биечлэн хийж үзүүлэх, давтах, өөрийн санаачилгаар хийх зэрэг аргуудыг ашиглан хүүхэдтэй ажиллах аргазүйг эзэмшсэн байна.
Б.Мөнхзул