280 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-13 13:27:43

Баянхонгор аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид сар шинийн өмнөхөн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Алшаа аймгийн Эзнээ хошуунд зохион байгуулагдсан “Цагаан сар” үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн ААНэгж байгууллага, 11 сумын 127 иргэн оролцоод иржээ.

Тэнд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, чацаргана, цэвэр ус, модон эдлэл, үндэсний хувцас, гар урлал гэх мэт 6 нэр төрлийн 90 гаруй бүтээгдэхүүнээр оролцож, нийтдээ 280 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Баянхонгор аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх, сурталчлах, бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж ашиг орлогыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн хоорондын уялдаа холбоог сайжруулж, хөрөнгө оруулагчдад таниулах зорилго бүхий тус арга хэмжээг улирагч оноос уламжлал болгохоор зохиож эхэлсэн байна.

Үзэсгэлэн худалдаанд жил дараалан Баянхонгор, Галуут, Эрдэнэцогт, Баян-өндөр, Шинэжинст, Богд, Жинст, Баянговь, Баянлиг, Өлзийт, Бууцагаан сумдын баялаг бүтээгчид оролцож байгаа аж.

Б.Мөнхзул

相关新闻