Сэлэнгэ аймаг аваргуудаа тодруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг 2015 оны хөдөлмөрийн аваргуудаа сар шинийн өмнөхөн тодрууллаа.
Аймгийн аваргаар агентлагуудаас аймгийн ОБГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Ус, цаг уур орчны шинжилгээний алба, шилдэг сумдаас Баянгол, Орхонтуул, Цагааннуур, Алтанбулаг, Хүдэр, тосгодоос Шаамар сумын Дулаанхаан тосгон, багуудаас Сайхан сумын 1-р баг тус тус шалгарч ажил үйлсээрээ бусдыгаа хошуучиллаа.
Аймгийн 2015 оны “Тэргүүний тариаланч хамт олон”-оор Ерөө сумын М.Шинэчулуун захиралтай “Сэлэнгэ буудай” ХХК, С.Ичинхорлоо захиралтай Сайхан сумын Ерөнхий боловсролын дунд сургууль шилдгэрэ тодорсон байна. Мөн Төрийн захиргааны тэргүүний ажилтан Баянгол сум Сумын ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганбаяр, Боловсролын тэргүүний ажилтан Сүхбаатар сумын ЕББД лаборатори 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмон, Соёл, урлагийн салбарын тэргүүний ажилтан Сайхан сумын Соёлын төвийн бүжгийн багш Б.Амарзаяа зэрэг салбар салбарын тэргүүний ажилтнуудыг тодруулжээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг