12.3 сая ам.доллар нийлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, арилжааны банкуудад 2019.81 төгрөгийн нэг ханшаар 12.3 сая ам.доллар, 306.58 төгрөгийн хаалтын ханштайгаар 16.0 сая юань нийлүүлэв.
Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.45 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь дотоодын зах зээлийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг. Дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.