Түнэл сум Улсын сайн малчинтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 20:55:39

Хөвсгөл аймгийн Түнэл сумын 2 дугаар багийн малчин, Аймгийн алдарт уяач Жанцангийн Лхагвадорж "Улсын сайн малчин"-аар шалгарч Гал бичин жилийг Түнэлчүүд хөдөө аж ахуйн салбарт амжилт бүтээл дүүрэн угтаж байна.

Мөн Аймгийн сайн малчинаар Түнэл сумын 2 дугаар багийн малчин Д.Бямбадорж Сумын сайн малчинаар 1 дүгээр багийн малчин С.Цэдэнпилжээ, 2-дугаар багийн малчин Ш.Даваадорж,  
6-дугаар багийн малчин Д.Эрдэнэчулуун нар шалгарчээ.

Сумын Тэргүүний багаар 2013, 2014 оны тэргүүний баг “Зуны гол” баг мөн 2015 оны тэгүүний багаар, Сумын хөдөө аж ахуйн шилдэг мэргэжилтэнээр 3 дугаар багийн малын эмч Д.Буяннэмэх, сумын алдарт уяачаар 2 дугаар багийн уяач Д.Дүгэрсүрэн сумын шилдэг залуу уяачаар 1 дүгээр багийн уяач Г.Сэрсэндэмид сумын шилдэг уралдаанч хүүхдээр 1 багийн Т.Батхүү нар шалгарч хонин жилээ амжилт бүтээл дүүхэн үдэж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

 

相关新闻