Хөвсгөлд “Миний ертөнц” хөгжлийн хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 20:43:09

Хөвсгөл аймагт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газраас НҮБ-ын  Хүүхдийн  сангийн  дэмжлэгтэйгээр “Миний ертөнц” хөгжлийн  хөтөлбөрийг  хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрт тус аймгийн 9, 10,11- р ангийн  12000 хүүхэд хамрагдах бөгөөд анги удирдсан багш нарт арга зүйг нь зааж өгч, сурагчид өөрснөө бие даан суралцах, хөгжих боломжийг бүрдүүлэх гэнэ.   Хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн ажилтныг чадавхжуулах сургалт болж  24 сумын Засаг даргын тамгын газрын нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургуулийн  нийгмийн ажилтнууд, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүд  хамрагдлаа.

Сургалтанд оролцогчид 15-17 насны буюу өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлог,   тэдэнтэй   харилцах эерэг харилцааны талаар онолын болон практик мэдлэгтэй, хөтөлбөрийг   хэргэжүүлэх   талаар   арга   зүйн   мэдээлэлтэй болжээ.

Б.Гантуяа

 

相关新闻