Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд орон нутгийн дэмжлэг чухал гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 16:25:06

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлажээ.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах, орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдэд үйлдвэрлэлээ өргөжүүлэх, шинээр үйл ажиллагаа явуулах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд бүтэн жилийн турш баялаг бүтээгчидтэй хамтран ажиллана гэдгээ орон нутгийн удирдлагууд мэдэгдлээ.

“Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлвэрлэж байж өрх гэр, аж ахуй нэгж цаашлаад аймаг орон нутаг хөгжих боломж байгаа. Баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчид рүү хандсан олон бодлого, шийдвэрийг гаргаж ажиллана” гэдгээ аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн хэлсэн бол аймгийн Засаг дарга хэлэхдээ, “Баялаг бүтээнэ гэдэг цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаарддаг. Үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд орон нутгийн дэмжлэг чухал”-ыг онцолсон.     

Монгол Улсын Засгийн газар 2016 оныг "Хэрэглэгчийн жил", Аж үйлдвэрийн яам “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Харин орон нутаг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Төв, Дорноговь, Xовд, Cүхбаатар, Дундговь, Xэнтий, Баянхонгор аймаг Баянгол дүүрэг 2016 оныг "Баялаг бүтээгчдийг дэмжих жил" болгон зарлаад байгаа аж. 

Б.Мөнхзул

相关新闻