20 гаруй иргэн хүүхэд харах үйлчилгээ эрхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-04 11:10:53

УИХ-аар баталсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль  энэ оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн орон даяар  хэрэгжиж байна. Дорноговь аймгийн хэмжээнд   цэцэрлэгт хамрагдах боломжгүй байгаа хүүхдүүдийг харахаар  таван сумын 20 гаруй иргэн Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх тусгай сургалтад хамрагдлаа.

Тэд хуульд заасны дагуу  малчин, цэргийн албаныхан болон хүүхдээ цэцэрлэгт хамруулах боломжгүй байгаа бусад хүмүүсийн хүүхдүүдийг харах эрхтэй болж байгаа талаар албаныхан өгүүллээ.
Хүүхэд харах үйлчилгээ  хэрэгжиж эхэлснээр Дорноговь аймагт цэцэрлэгт хүмүүжих боломжгүй гэртээ байгаа нийт хүүхэд  бүрэн хамрагдах боломжтой аж.

  Х.Эрдэнэбулган

相关新闻