Монгол Улсын анхны усан онгоцны ахмад "капитан" Жамц

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 11:15:33

Булган аймгаас төрсөн алдартнуудыг танилцуулж байна

Энэ хүнийг Очирын Жамц гэдэг. Тэрээр Булган аймгийн Хангал суманд 1934 онд Очирын ууган хүү болж төрсөн. 1940 онд 7 настайдаа Булган аймгийн 7 жилийн сургуульд суралцан төгсөөд, БНМАУ-ын офицерийн сургууль, авто тээврийн техниккумыг тус тус төгсчээ.

Завхан, Булган аймгуудад авто механикчаар ажиллаж байгаад 1955 онд ЗХУ-ын Ленинград хотод Чихэр боовны механикчаар суралцан төгсөөд, Улаанбаатарын Чихэр боовны үйлдвэрийн ерөнхий механикаар ажилласан байдаг.
Тэрээр Төв  Бүсийн Ган хөлөгтний чуулга уулзалтанд оролцож, Сэлэнгэ мөрний эрэг дээр ажиллахгүй болсон баглаатай Усан онгоцыг засаж сэлбэн, ажилд оруулжээ. Тэрээр Сэлэнгэ аймагт, тухайн үеийн улсын хариуцлагатай албан тушаалтнуудад БНМАУ-ын усан замын тээврийн анхны салбарыг үүсгэн байгуулна хэмээн амлалт өгч үүрэг авсан байна.  БНМАУ-даа, ард түмэндээ өгсөн амлалтаа биелүүлэхээр 1962 онд Ц.Ойдов, н.Лувсандамдин, н.Цэдэнбаатар, н.Цэндмаа, зэрэг 10-аад хүний бүрэлдэхүүнтэй “Усан замын тээвэр” - ийн газрыг нээн ажиллуулсан байна. Тэд эхлээд усан замаар Сэлэнгээс усан онгоцтой ЗХУ-ын Улаан-Үд хот 250 км гаруй усан замыг туулсан анхны хилийн чанад дахь аялалыг хийсэн нь түүхэнд үлджээ.1966 онд Тэрээр энэ амжилтаа бататган ЗХУ-ын Ленинград хотын Усан замын академийг эчнээгээр онц дүнтэй төгсч, БНМАУ-Монгол Улсын Усан замын тээврийн газрын анхны даргаар томилогдон, Усан замын
( Вице Адмирал-Монголоор Хошууч Генерал ) -буюу Монголын Усан замын тээврийн салбарт далай орнуудын мэргэжлийн Усан цэргүүдийн хүртдэг , дээд цолыг Анх удаа цолтой мөрдөсийг дүрэмд хувцасандаа хадуулсан анхны Монгол хүн юм.1970 -аад оноос БНМАУ-Монгол Улсаа далайд гарцтай болгох, ажлыг санаачилан эхлүүлэн ажиллаж байсан ч харамсалтай нь  1978 онд өвчний улмаас таалал төгссөн байна.

П.Батням

 

 

相关新闻