Замын-Үүд сум ажил үйлсээрээ тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-02-02 12:10:27

Улирч буй 2015 оны ажил үйлсээрээ сум, аймагтаа манлайлсан ажил хөдөлмөрийн сайчуул, шилдэг тариаланч,  аймгийн алдарт уяач, аймгийн тэргүүний хамт олон, “Тэргүүний ажилтан”  сум, агентлагуудын  шагналыг албаныхан гардууллаа.

Аймгийн тэргүүний сумаар Замын-Үүд сумын ЗДТГ шалгарсан бол аймгийн Эрүүл мэндийн газар шилдэг байгууллагаар тодров. Замын-Үүд сум Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Шинэ Дорноговь” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үйлчилгээний төгөлдөршлийг нэвтрүүлэхэд байгууллага хамт олноороо идэвх санаачилга гарган ажиллаж бусдыгаа манлайлсныг албаныхан онцолсон юм.

Тус суманд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх зэрэг ажилд чанарын өөрчлөлт гарчээ.

                                                                                                             Х.Эрдэнэбулган

相关新闻