Өлгийд бүжгийн наадам зохионо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМУСТА Ю.Айнур Баян-Өлгий аймгийн хүүхдүүдэд хорь орчим жил бүжгийн урлаг заан сургаж байна.
Тэр өөрийнхөө энэ сайн дурын үйлчилгээний тухай танилцуулахдаа, Би энэ урлагтайгаа гуч гаруй жил оролдож яваа. Бүжгийн төв байгуулан ажилласнаар 2000 гаруй шавьтай болсон. Тэдний арван гурав нь Казахстан, ОБНХУ, Германы театрт мэргэжлийн бүжигчнээр ажиллаж байна. 4-14 насны хүүхдүүдийг сум бүрээс авъяас чадвараар нь шалгаруулан авч сургалтанд хамруулдаг. Шавь нар мань Улаанбаатарт жил болгон зохиогддог Долгорсүрэнгийн нэрэмжит бүжгийн наадамд үндэсний бүжгээрээ найман удаа оролцон гурван цом хүртэж, хоёр удаа тэргүүн, хоёр удаа дөрөвдүгээр байр эзэлсэн. Харин энэ жил орон нутгийнханд сонирхуулах, хөрөнгө санхүүгийн асуудал зэргээс хамааран Өлгий суманд бүжгийн наадам зохиохоор бэлтгэл хийж байна гэж ярилаа.
Ш.Айзаря