Хүүхэд харах эрхийн гэрчилгээг 149 иргэнд олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтарч хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтэй Мөрөн сумын 55, орон нутгийн 102 иргэдийг Хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтанд хамруулж шалгалтанд тэнцсэн 149 хүнд хүүхэд харагч гэрчилгээ олгожээ.
Тус аймгийн хэмжээнд 417 иргэн хүүхэд харах үйлчилгээг эрхлэх хүсэлтээ ирүүлсэн боловч сургалтанд хамрагдах иргэдийн тоо буурсан нь иргэд тухайн хуулийн тухай буруу мэдээлэлтэй байсан нь холбоотой гэж үзэж холбогдох хүмүүс үзэж байгаа аж. Сургалтанд хамрагдаж гэрчилгээ авсан иргэд үйлчилгээ явуулах байраа бүрэн тохижуулж стандартад нийцүүлснээр үйлчилгээгээ эхлэх боломжтой гэнэ.
Б.Гантуяа