Таиландад олдсон сэг нь сураггүй болсон “Boeing”-ийнх биш
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМСИНГАПУР. /TASS/. Таиландын өмнөд хэсэгт олдсон нисэх онгоцны сэг нь “MH370” нислэгийг үйлдсэн, “Malaysia Airlines” компанийн“Boeing 777-200” онгоцных биш гэж Малайзын Тээврийн яам мэдээлжээ.
Таиландын өмнөд хэсгээс олдсон сэг нь “осолдсон онгоцны сэгийн эд ангитай таарахгүй байгаа” бөгөөд сэгнээс илрүүлсэн эд ангийн дугаар нь “Malaysia Airlines" компанийн дагалдах хэрэгслийн каталогт ордоггүй гэж “Reuters” агентлаг тус байгууллагын тайлан мэдээнээс иш татан уламжилсан байна.
2014 оны гуравдугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Куала-Лумпур-Бээжингийн чиглэлд нислэг үйлдсэн, “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц ниссэнээсээ хоёр орчмын дараа холбоо тасарсан байна. Уг онгоцонд 227 зорчигч болон багийн 12 гишүүн сууж явжээ. Уг онгоц осолдож, онгоцонд сууж явсан хүмүүс бүгд амиа алдсан гэдгийг Малайзын эрх баригчид 2015 оны нэгдүгээр сард хүлээн зөвшөөрсөн юм.
Д.Жаргал