Нарантуул зах руу буухиа автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-26 10:37:03

Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд нийслэлийн зарим алслагдсан дүүргүүдээс Нарантуул олон улсын худалдааны төв хүртэл буухиа автобус үйлчлэх болжээ.

Тухайлбал, энэ сарын 30, 31, ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төр рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагт үйлчилнэ.

Буухиа авобус үйлчилэх чиглэл:

1.Орбит-Нарантуул зах 1 3
2.Нарангийн гол-Нарантуул зах 1 3
3.ХМК-Нарантуул зах 1 3
4.Баянхошуу-Нарантуул зах 1 3
5.Нисэх-Нарантуул зах 1 3
6.Яармаг-Нарантуул зах 1 3
7.Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
8.Чингэлтэй-Нарантуул зах 1 3
9.Бэлх-Нарантуул зах 1 3
10.Шархад-Нарантуул зах 1 3
11.Улаанхуаран-Нарантуул зах 1 2
12.Дүнжингарав худалдааны төв-Хүннү молл
13.Чингисийн талбай-Хүннү молл

Харин сар шинийн өдрүүдэд буюу ирэх сарын 09-11-нд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Захиалгыг 11-326352, 11-323176 утсанд хандаж өгөх боломжтой юм.

Ч.Ариунболд

相关新闻