Удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬТөрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн захиалгаар Дорноговь аймгийн зарим сумын ЗДТГ-ын дарга, соёлын төвийн эрхлэгч зэрэг удирдах албан тушаалд томилогдох ажилтныг шалгаруулах сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Энэ удаа тус аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумын ЗДТГ-ын дарга, Айраг, Дэлгэрэх, Сайхандулаан, Улаанбадрах, Хатанбулаг, Эрдэнэ сумын соёлын төвийн эрхлэгч,Замын-Үүд сумын дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч,Эрдэнэ сумын ЭМТ-ийн дарга, аймгийн БТСГ-ын Биеийн тамир, спортын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга, Спорт, сургалт дасгалжуулалтын албаны дарга, Айраг сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн дарга зэрэг албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах юм. Сонгон шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын 22-нд Сайншанд суманд зохион байгуулахаар төлөвлөв.
Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган