Хууль сурталчлах ажил эрчимтэй явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 16:31:22

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ЗДТГ-аас “Хуулийн сурталчилгаа" гурван өдрийн арга хэмжээг сумын хэмжээнд зохион байгуулсан байна.

Хууль сурталчилгааны хүрээнд "Шинэ Үндсэн хууль" цахим хичээл, "НӨАТатварын тухай MNB-ын цахим мэдээ", "НӨАТ-ын тухай цахим сурталчилгаа" зэргийг цахим хэлбэрээр гурван өдрийн турш зохион байгуулжээ. Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд 2015 онд батлагдсан "Шилэн дансны тухай", "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай", " Хамтын тэтгэврийн тухай", "Эдийн засгийн ил тод байдлын тухай", "Хүүхэд харах үйлчилгээний тухай" хуулиудаар бэлтгэсэн гарын авлагыг иргэдэд түгээж, тодорхой мэдээлэл хүргэх ажлуудыг зохион байгуулан явуулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

相关新闻