“Аймгийн сайн малчин”-аар 49 хүн шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙСар шинийн баярыг тохиолдуулан аймгийн хөдөө аж ахуйн салбараас мал аж ахуй, газар тариалангийн салбарын шилдгүүдээ шалгаруулан шагнадаг уламжлалтай.
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн хонин жилийн “Аймгийн сайн малчин”-аар 19 сумын 49 малчинг шалгаруулсан байна. Малын тоо толгойг таван төрөлд өсгөсөн, улсад төлөх татварыг болон нийгийн даатгалыг цаг тухай бүрт төлсөн, малаа даатгалд хамруулсан, залуу малчдыг малжуулж, тэднийг дэмжин ажилласан малчид энэхүү шагналын эзэн болж байгаа юм.
Мөн “Аймгийн шилдэг фермер”-ээр Бат-Өлзий сумын 1-р багийн малчин Ц.Мягмарсүрэнг, “Аймгийн аварга тариаланч”-аар Хархорин сумын 7-р багийн тариаланч Д.Дугаржав, Төгрөг сум 3-р багийн тариаланч А.Донид, Баянгол сум 6-р багийн тариаланч Ц.Эрдэнэбат, Тарагт сум 6-р багийн тариаланч Г.Оюунгэрэл нарыг тус тус шалгаруулжээ.
Өвөрхангай Б.Батчимэг