Афганистаны энхийн хэлэлцээг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-12 12:04:52

ИСЛАМАБАД. /NHK/. Афганистаны Засгийн газар болон “Талибан” бүлэглэлийн босогчдыг эвлэрүүлэх энхийн хэлэлцээг эхлүүлжээ.

Пакистан, Афганистан, АНУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд нар болон бусад өндөр албан тушаалтан өчигдөр Пакистаны нийслэл Исламабад хотод хэлэлцээг эхлүүлсэн байна.

Афганистаны Засгийн газар болон “Талибан” бүлэглэл анхны хэлэлцээгээ өнгөрсөн жилийн долдугаар сард хийсэн боловч мөн сарын сүүлээр тус бүлэглэлийн толгойлогч Мохаммад Омар амиа алдсан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан энхийн хэлэлцээг түр хойшлуулжээ.

Афганистаны Засгийн газар болон “Талибан” бүлэглэл хоорондын энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд АНУ болон БНХАУ-ын оролцоотой хэлэлцээг зохион байгуулахаар Афганистан болон Пакистан өнгөрсөн сард тохиролцсон байна.

Афганистанд энхийг тогтоох цаг хугацааг товлох болон энхийн хэлэлцээг үргэлжлүүлэхийг “Талибан” бүлэглэлд ятгах арга замуудыг дээр дурдсан дөрвөн орон хэлэлцэнэ.

“Талибан” бүлэглэлийн хатуу чиг шугам баримтлагчид зэвсэгт мөргөлдөөнийг үргэлжлүүлж, энхийн хэлэлцээ хийхийг эсэргүүцэж байгааг шинжээчид тэмдэглэсэн байна.

Д.Нямтулга

 

相关新闻