Улиастайн ахмадууд эмчийн үзлэгт хамрагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгийн Улиастай сумын ахмад настнууд эмчийн үзлэгт нэгдсэн журмаар хамрагдаж байна.
Энэ үзлэгээр ахмадын эмч, сувилагч, нүдний эмч, эхо-ны эмч нар ажиллаж байна.Өнөөдрийн байдлаар Жинст багийн Биндэргарав өрхийн эрүүл мэндийн төвийн байранд 40 гаруй ахмадууд ирж үзүүлжээ.
Цаашид дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх шаардлагатай болон онош тодруулах шаардлагатай ахмад настнуудын үзлэгийг дахин хуваарь гарган Нэгдсэн эмнэлэгт үзлэг зохион байгуулахаар болжээ.
Улиастай сум нийт 4000-аад ахмад настантай юм.
Б.Мягмарсүрэн