Харилцаагаа тасалснаар алдаагаа хаацайлж чадахгүй гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2016-01-04 14:51:23

МОСКВА. /Sputnik/. Саудын Араб Ирантай дипломат харилцаагаа тасалснаараа лалын шиитийн нэр хүндтэй санваартныг цаазаар авсан “том алдаа”-гаа хаацайлж чадахгүй гэж Ираны Гадаад хэргийн орлогч сайд Хоссейн Амир-Абдоллахиан хэлсэн байна.

Рияд Тегерантай харилцаагаа тасалснаараа шейх Нимр аль-Нимрийг цаазаар авсан “том алдаа”-гаа нуун дарагдуулж чадахгүй гэж тэрбээр хэлснийг ням гарагийн орой тус улсын “Press TV” уламжилжээ.

Терроризмтой холбон буруутгаж 47 хүнийг цаазаар авсан тухайгаа Саудын Араб мэдэгдсэн бөгөөд тэдний дунд аль-Нимр байсан юм. Уг хэргээс үүдэн дипломат маргаан дэгдэж, шашны урсгалаас үүдэлтэй тэмцэл даамжирлаа.

"Бүс нутагтаа хамгийн аюулгүй орнуудын нэг нь Иран” гэж Амир-Абдоллахиан хэлжээ. Тэрбээр Рияд Тегерантай дипломат харилцаагаа тасалж буй талаарх Саудын Арабын Гадаад хэргийн сайд Адель аль-Жубеирийн хийсэн мэдэгдэлд хамгийн түрүүнд хариулсан Ираны албан тушаалтан юм.

Х.Аминаа

 

相关新闻