22 үйл явдлаас сонгож онцлох 10–ыг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-22 16:38:43

Булган аймаг 2015 оны онцлох 10 үйл явдлын санал асуулгыг явуулж эхэллээ. Энэ жагсаалтад 22 үйл явдал нэр дэвшсэн байна.

Булган аймгийн ахмадын сувилал ашиглалтад орсон, байгаль хамгаалагч болоод багийн эмч нарыг 100 хувь мотоциклжуулсан, үндэсний их баяр наадмаар 700 морин хуурч нэгэн зэрэг хуурдсан, Булган сумын орон сууцнуудын гадна тохижилт машины зогсоол, “Тэмүүлэл“ 1500 хүүхдийн шатрын тэмцээн, соёл амралтын хүрээлэн шинээр баригдсан, Баян-Агт болон Сайхан сумдын ЕБС–ууд 12 жилийн сургалттай болсон, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны “Дууны хорвоо - 2” улсын уралдаан Булган аймагт зохиогдсон үйл явдлыг нэр дэвжүүлжээ.

Түүнчлэн багш бүр зөөврийн комьпеютертэй болсон, анхны хөдөлмөрийн баатар З.Очирийн мэндэлсний 100 жилийн ой тохиосон, Баатарван амралт сувиллын газар шинээр нээгдсэн, усан спорт сургалтын төвтэй болж байгаа, Цагдаагийн газар сургалт мэдээллийн төвтэй болсон, хангайн бүсийн хурд – 2015, Хутаг – өндөр сум Мөрөн хотыг холбосон 88 км хатуу хучилттай зам ашиглалтанд орсон, ӨМӨЗО–ы соёлын өдрүүд Булган аймагт, Зүүн түрүүний гүүр ашиглалтанд орсон, бурхан багшийн энергийн цэцэрлэгт хүрээлэнтэй болсон, хүүхдийн бүх цэцэрлэгүүдийг камержуулсан,  Сайхан сумын 4 түмэн адууны баяр гэсэн үйл явдлууд багтжээ.

Саналыг онлайнаар авч байна. Аймгийн шинэ жилийн баярын үйл ажиллагаан дээр онцлох 10 -ыг тодруулах юм байна.

П.Батням

相关新闻