АН-ын Бодлогын зөвлөлийг С.Ламбаа ахална
МОНГОЛЫН МЭДЭЭАН-ын Бодлогын зөвлөлийн даргаар УИХ-ын даргын зөвлөх С.Ламбааг томилсон байна.
АН-ын дүрэмд “Бодлогын зөвлөлтэй байна" гэж заасан байдаг аж. Үүний дагуу АН-ын дарга З.Энхболдын тушаалаар энэхүү бодлогын зөвлөлийг байгуулсан тухайгаа өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон Ардчилсан намын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр зарласан байна.
Зөвлөгөөнд АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэл, дүүргийн намын дарга нар оролцсон бөгөөд хуралдаанаар АН-ынхан өнгөрсөн хугацаанд хийсэн ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хийх ажлынхаа талаар ярилцсан аж.
Б.Туул