Ливанаас харвасан пуужин Израильд тусав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-21 11:02:29

ИЕРУСАЛЕМ. /Anadolu/. Ливантай хил залгаа умард нутагт нь оршдог сууринд 3 пуужин туссан тухай Израилийн Зэвсэгт хүчин мэдээллээ.

Бямба гарагийн орой “Хезболла” бүлэглэлийн ахлах командлагчийг Сирид хөнөөснийг эсэргүүцэж, Ливаны өмнөд нутгаас пуужинг харвасан гэж Ливаны “The Daily Star” сонинд мэдээлсэн байна. Ахлах командлагчийг нь устгасан агаарын цохилтод  “Хезболла” бүлэглэл Израилийг буруутгасан юм.

Ливаны хил орчмын суурингийн дээгүүр Израилийн нисэх онгоцууд  нисэж харагдсан тухай тус сонин мэдээлжээ.

Амь үрэгдсэн командлагч Самир Кунтарыг 1979 онд Ливаны өмнөд нутгаас Израилийн умард нутгийг хүртэл явуулсан эсэргүүцлийн хүчтэй ажиллагааг толгойлсных нь төлөө 30 орчим жил Израильд хорьсон байна.

Германы ивээл дор явагдсан, Израиль, “Хезболла” бүлэглэлийн хооронд хоригдол солих тохиролцооны дагуу Кунтарыг 2008 сулласан юм.

Сирийн нийслэл Дамаск хотын гадна оршдог Аль-Хомси дүүрэгт бямба гарагийн орой түүнийг устгасан талаар Израилийн хэвлэлд онцлон мэдээлж, “Хезболла” бүлэглэл хэзээ, яаж эсэргүүцлээ илэрхийлэх тухай асуултыг тавьж байсан юм.

Х.Аминаа

 

相关新闻