Төрийн 200 гаруй үйлчилгээг "Дүнжингарав"-д төвлөрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-17 15:25:57

Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулахаар ажиллаж байна.

Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний ээлжинд Дүнжингарав худалдааны төвд байгуулахаар болжээ. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь “Дүнжингарав” худалдааны төвд 2800 м2 талбайд байрлах аж.

Энд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, Авто зам, Өмчийн харилцааны газар зэрэг нийслэлээс иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нутгийн захиргааны байгууллагууд, Улаанбаатар Дулааны шугам сүлжээ, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 200 гаруй төрийн албан хаагч ажиллана. Түүнчлэн Улаанбаатар, Голомт банкны салбар байгуулжээ. Дээрх төв нь нэг удаа 180, өдөрт 2880-6480 үйлчлүүлэгч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай бөгөөд өөртөө үйлчлэх танхимаас гадна нотариат, кафе  байгуулсан байна.

Мөн хүүхэдтэйгээ ирсэн иргэнд зориулан  хүүхэд саатуулах өрөө гаргажээ. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” 2016 оны 1 дүгээр сарын 4-нд ашиглалтад орох юм байна.

Б.Заяа

相关新闻