МИАТ ХК, KORAIL компанитай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМБНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 9-нд МИАТ хувьцаат компанийн БНСУ-ын төмөр замын тээвэрлэгч KORAIL компанитай аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай санамж бичиг байгуулсан байна.
Уг санамж бичиг МИАТ хувьцаат компанийн Гүйцэтгэх захирал Т.Тамир болон KORAIL Tourism Development компанийн захирал Lee, Kuntae нар гарын үсэг зуржээ. Энэхүү баримт бичиг нь хоёр улсын хооронд болон бүс нутагт агаарын тээвэр, төмөр зам хосолсон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм байна.
Б.Заяа