Насан туршийн боловсролын төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 10:59:55

Өсвөр үе залуус болон иргэдийн амьдрах ухааны  хэрэгцээнд зориулан Дорноговь аймагт насан туршийн боловсролын төв байгуулахаар албаныхан ярьж байна.

Энэхүү төвийг тус аймагт НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн тусламжийн хөрөнгөөр тохижуулсан “Амьдрах ухаан”-ы төвийг түшиглэн байгуулах бөгөөд  4-5 хүний цалингийн зардал болох 60 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа талаар БСГ-ын албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Ганхуяг ярив. “Насан туршийн боловсролын төв”-тэй болсноор  хүмүүс өргөнөөр үйлчлүүлж, амьдрах ухааны  төрөл бүрийн сургалтад суух, жижиг дунд бизнес эрхлэхэд шаардлагтай мэдээллийг олж авах, сургалт судалгаа хийх, мэдээлэл боловсруулах, сургууль завсардалт, ажилгүйдэл, гэр бүлийн харилцаа гээд нийгмийн тулгамдсан асуудлыг бодитоор үнэлж, дүгнэж чаддаг болох юм. Албаныхан боловсролын чиглэлээр 2394 иргэний  дунд санал асуулга  авахад 659  нь амьдрах ухааны боловсрол, 590 нь гэр бүлийн боловсрол, 563 нь иргэний боловсрол, 508 нь ёс суртахууны чиглэлээр, 434  хүн  гоо зүйн чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгцээтэй гэж хариулжээ.

Х.Эрдэнэбулган

相关新闻