Хуульчдыг санхүүгийн зах зээлийн чиглэлээр мэргэшүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-12-14 18:49:19

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хуульчдын Холбоо санхүүгийн зах зээлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжийн төсөл  бодлогын асуудлаар  хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

Талууд иргэний эрх зүйн чиглэлээр өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг хуульчдыг бизнесийн эрх зүй болон санхүүгийн зах зээлийн эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамруулах юм байна. Түүнчлэн хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх, олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуульчдын санхүүгийн зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, мэргэшсэн хуульчдыг бэлтгэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалахад талууд хамтрах юм  байна.

Б.Заяа

相关新闻