Завханд засаглалыг сайжруулах сайн туршлага олон бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-13 10:04:08

Завхан аймагт төрийн мэдээллийн ил тод байдлын сайн туршлагууд олон байна.

Тухайлбал:Улиастай сумын ЗДТГ-ын газар нь “УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ” бий болгож байгуулагын эрхэм зорилго, алсын хараа, төрийн ажилтнуудын мэдээллийн самбар, илтод байдлын самбар зэргийг нэг дор байрлуулж иргэд мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн байна.  Түүнчлэн сумын ЗДТГ дээр “Нэг цонхны үйлчилгээ”-г бий болгож нийгмийн халамж, газрын асуудал, хөдөлмөр эрхлэлт, иргэний бүртгэл, боловсрол эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн байна.  Мөн Алдархаан сумын Засаг дарга нь 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, багуудын Засаг даргын мэдээлэл холбоо барих утас, Яруу сум  сумын Засаг дарга, ИТХ-ын тэрүүлэгчдийн танилцуулага, ИТХ-ын төлөөлөгч, төрийн албан хаагчдын утасны жагсаалт, эмнэлэг, цэцэрлэг, банкуудын танилцуулага, үзэсгэлэнт газруудын танилцуулгаа гадна самбартаа байршуулахаас гадна аймгийн вэб сайтад байршуулжээ. Идэр сум нь мэдээллийн самбар гаргаж түүгээрээ дамжуулан сумын ИТХ, Засаг даргаас гаргасан тушаал, шийдвэр, тогтоол, журам дүрмийг олон нийтэд ил тод болгосон нь бусад сум байгууллагад туршлага болохуйц ажил болсон байна.

Б.Мягмарсүрэн

相关新闻