"Өндөр ээжүүд-улсын хилд" ёслол хүндэтгэлийн ажиллагаа боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Нутгийн настан буурлууд Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалан, нүд цавчихгүй зогсох энэ цаг үеийн хилчин дайчдынхаа ажил алба, амьдрал ахуйтай газар дээр нь очиж танилцаж, хилчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ахмадын хорооноос өчигдөр зохион байгуулсан байна.
Тус сумын ахмадын хорооноос жил бүрийн хилчдийн баяр, олон улсын ахмадын өдрийг угтан хийж хэвшүүлсэн ажлуудын нэг нь энэхүү хилчдэд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа ажээ. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь Олон улсын авто замын хилийн заставт дөрөв дэх удаагаа зохион байгуулсан эл арга хэмжээнд энэ жил нутгийн “өндөр ээжүүд” оролцжээ. Тэд тус застав, боомтод олон жил ажиллаж гавьяаныхаа амралтанд сууж буй ахмад хилчдийнхээ хамт оролцсон нь үр дүнтэй ажил болсон байна.
Энэхүү хилчдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ нь эр цэрэг хилчин дайчид албаараа бахархах, мөн ахмад үе өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх орон, газар шороогоо хэрхэн хамгаалж ирсэн ахмад үеэрээ бахархах олон дурсамжуудыг залуу үедээ үлдээж буйгаараа өндөр ач холбогдолтой гэнэ. Энэхүү ахмадуудын санаачлагаар хийж байгаа эл алхам нь залуу үеийг хүмүүжүүлэхэд оруулж буй бага ч гэсэн нэмэр хэмээн зохион байгуулагчид хэллээ.

Ч.Отгонцэцэг