Маргааш цахилгааны хэрэглээнд хязгаарлалт хийж “О” зогсолт хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүднээс Диспетчерийн үндэсний төвөөс батлагдсан горимын дагуу маргааш буюу есдүгээр сарын 14-ний өдрийн 09 цагаас 18 цагийн хооронд цахилгааны хэрэглээнд хязгаарлалт хийж, “0” зогсолт хийнэ гэдгээ тус аймгийг эрчим хүчээр хангагч “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-аас хэрэглэгчдэдээ мэдэгдлээ.
Цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийх хугацаанд эрчим хүч дамжуулах шугам сүлжээ, тоног төхөөрөмжиндөө засвар үйлчилгээ хийх ажээ.
Э.Нарангэрэл