Монгол найруулагчийн бүтээл Бусаны олон улсын кино наадмаар нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог Бусаны олон улсын кино наадмын "А" хэсэгт найруулагч Л. Бат-Амгалангийн бүтээл "They Sing Up on the Hill" буюу "Од ба Гэгээ" бүрэн хэмжээний уран сайхны кино шалгарчээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудсаар дамжуулан “2013 онд Бусаны кино наадамд найруулагч С.Бямба ах "Алсын удирдлага" киногоороо тэргүүн байр эзэлж, Ч.Хоролдорж найз маань "Шарга даага" киногоо нээж, манай "Хуучны сайхан ѳдрүүд" богино хэмжээний кино уралдаант хэсэгт оролцсоноос хойш 5 жилийн дараа дахин Монголоос кинотой очих болсондоо баяртай байна. Дараа нь Монголд нээлт хийхдээ оролцсон, тусалж дэмжсэн дурьдагдаж амжаагүй бүх хүмүүстээ биечлэн талархлаа илэрхийлэх болно ” хэмээн мэдээллээ.
"Window on Asian Cinema" хэсэгт шалгарсан энэхүү бүтээл дэлхийн нээлтээ ирэх сарын 04-13-нд болох Бусаны олон улсын кино наадмаар хийх аж.

Ж.Болор