"Бүргэдийн баяр"-ыг ирэх сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-12 12:32:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын аялал жуулчлалын томоохон эвэнт арга хэмжээнүүдийн нэг болох "Бүргэдийн баяр"-ыг энэ жил аравдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Баян-Өлгий Бугат сумын Саят толгой хэмээх газарт зохион байгуулахаар болжээ.

Арга хэмжээг аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо хамтран явуулах бөгөөд холбогдох байгууллагуудаас өгсөн мэдээллээр дэлхийн 100 гаруй орноос 1500 орчим жуулчин ирнэ гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна.

2017 оны "Бүргэдийн баяр" мөн Бугат сумын Саят толгойд болж, гадаадын 83 орны 1200 гаруй жуулчин ирж сонирхож байсан юм.

 

Ө.Нурболат

相关新闻