Дотоодод нийлүүлсэн хүнсний улаанбуудайн тонн тутамд 80 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хуралдаанаар улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 сая төгрөг байхаар шийдвэрлэлээ.
1430天