Төрийн албан хаагчийн ёс зүйн үндэсний хөтөлбөрийн тогтоолын төсөл боловсруулна
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо УИХ-ын даргын өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 209 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ.
549天