Гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн барилаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу “Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Б.Батзориг, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
2651天